Хараа чилээмээр саруул уудам
Наранбулагийн тал дээр, шинэ маягийн тохилог суурьшил сэхүүн харагдаж, их бага нь адил бус гурван цагаан Монгол гэр томбойж, хэдэн ажилчин тоосго шороо зөөж, гэр барин яаралдаж, намар цагийн гүн айзмыг чавхадна.
Энэ бол Урдын дундад хошууны
Шинэхүрээ сумны Цагаановоо гацааны нэг айл болно.
Хот сахисан хүрэн нохой мансуурсан нойрноосоо сэрж ядан гийчин ирснийг эзэндээ мэдүүлэх шиг \хөв хөв\ хуцах дуунаар, гэрийн эзэн яаран алхлан гарч ирснээ биднийг маш халуумсгаар гэртээ урив.
Дундын биетэй, улаан царайтай хижээл насны энэ хүнийг Чэн Мин гэдэг. Тэр бол өөрийн ба түрээсэлсэн нутагтаа 400 гаруй бог мал, дөчөөд адуу, арваад үхэр малладаг жирийн нэгэн малчин бөгөөд 2015 оноос эхлэн Цагаан-овоо гацааны даргын ажлыг хариуцан малчин түмнээ дайчлан, баяжилын замыг нээж яваа, олон түмэндээ хүндэтгэлтэй, итгэл найдлага ихтэй яваа нэг нь.
Хувиараа хүйтэн хөмрөг баръя хэд хэдэн ажилчин дуудаад, ажиллуулж байгаа нь энэ одоо барьж дуусах шахсан, энэ өвлөөс эхлэн ашиглалтад оруулъя гэсэн санаатай шалбадуулж байна гэж Чэн Мин гадна мунгинаж байсан хэдэн хүнээ заагаад хэлнэ.
Ноднингийн 6 сард Чэн Мин малын ашиг шимийг боловсруулах, малаа илүү хэдэн үнээгээр худалдаж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн зорилгоор гацааныхаа Мөнхнасан Цолмон, Нарантуяа, Мөнх зэрэг 4 малчинтай хоршиж, \Наранбулаг мал аж ахуй тариалангийн хоршоо\ г үүсгэн байгуулжээ. Энэ нутагт уулдаа булаг олонтой байснаас Наранбулгийн айл гэж хэлдэг болсон гэнэ. Чэн Мин энэхүү нэрийдлээрээ төрөл тэмдэг үүдэж, нутаг усныхаа нэр алдаршлыг өргөтгөхийн зорилгоор хоршоогоо Наранбулаг гэж нэрлэсэн гэдэг.
Ингээд тэр малын фэн хорго, өвс хадгалах хүрээ, малчин айлын зугаацал зэргийг урьд хожид байгуулсан бөгөөд одоо хүйтэн хөмрөгөө барьж дуусвал бүх бүтээн байгуулалт үндсэндээ дуусч, ерөнхий бэл оруулалт 30 түм шахам төгрөгт хүрэх болно.Одоохонд хоршооны эдэгнэлт хамааралтыг Чэн Мин голдуу биеэрээ гүйцэтгэж, хавартаа гацааныхаа малчдын хонь ямааг зах дэлгүүрийн үнэ ханшнаас илүү хэлэн төгрөг үнэтэй худалдан аваад, 2-3 сарын хугацаатай бордож таргалуулсны дараа худалддаг байна.
2012 оноос эхлэн би бог мал тэжээж, хонь малын арилжаа хийж сурсан юм. Хошуу аймагт залгаа хүрч, хүйтэн хөмрөгт худалдаж байгаа махны үнэ, зах дэлгүүрийн хонин махны үнийг үргэлжид сорьж ажиглан, малчдынхаа хонь малыг ханамжтай үнээр худалдан авч, бордон таргалуулдаг гэж ЧэнМин сурвалжлагчид яарина.
Орчмын хоёр жил хонин махны үнэ залгаар буурсан, малчдын ашиг орлого хасгдаж, үр ашиг нь тэжээл бордооны сүйтгэлдээ ч хүрэхгүй болсон хэцүү аг үед, ашиг хонжоог завшигч малын панзчин ч олширсноор малчдыг улам ч мухардуулсан юм.Үүнийг үзэж, Чэн Мин малчдынхаа малыг ханамжтай үнээр худалдан авч борлуулдаг нь гачигдсан малчдын аж ахуй, амьдралын дараасыг зохих хэмжээнээ хөнгөрүүлснээр, малчид ч аажмаар түүнд итгэлтэй болж, хонь малаа борлуулахад бүр ч түүнд найдаж түших болжээ.Нэн ч Чэн Мин гийн шалбадуулан барьж байгаа хүйтэн хөмрөг өнөө өвлөөс ашиглалтанд орвол, намрын сүүлчээр хонио нядлан, 300 хонь хадгалан тавьж, өвөл болж хонин махны үнэ хамгийн өндөр хүрэх үес гарган худалдвал намрын үнээс илүү 2-3 төгрөг худалддаг болно.
Өнөө жилийн 6 сард Чэн Мин нутагтаа гурван Монгол гэр босгон малчин айлын зугаацал нээж, 3 сарын хугацаанд 60 гаруй хонь гаргаснаар бас нэгэн орлогоо нэмэгдүүлэх замыг нээж, одоо болоход жилийн орлого нь 10 түмэн төгрөгт хүрэх болжээ. 2013 оны үес Цагаановоо гацаа Шинэхүрээ сумныхаа ядуу гацаанд тооцогдож, хүн дундад жилийн орлого 5000 төгрөгт хүрэхгүй байжээ. Орчимын таван жилд тус сум ядуугаас ангижруулах ажлыг голчлон атгаж, Цагаановоо гацаанд улсын нөхвөр мөнгө, төрөл зүйлийн бүтээн байгуулалт, аж үйлсийн дэмжлэг зэргийг голдлоготой атгаж хийснээр, өнө жил болоход бүх гацааны хүн бүрийн жилийн дундаж орлого 6500 төгрөгийг тавьж, баян шиг өрхийнх нь 10000 төгрөгийг тавин, тус гацаа ядуу малгайгаа үндсэндээ авч хаясан байна.
Мал аж ахуй тариалангийн хоршооныхоо эзэгнэлтийг шилдэгжүүлэх, малын махны чанар чансааг батлан, үнэнхүү аж ахуйн үр ашиг гаргахын төлөө, Чэн Мин хувиараа 50 мү хөх дөрсны тариа тарьж, хонь малаа тэжээн бордсноор барахгүй бас өнөө хавраас 500 мү харгана тарьж, малын тэжээл бордооны талаар нэн урт хугаааны харалт тогтсон байна.
Малчид хонио эрхэвш цэвэр байгууллага өвс бордоогоор бордвол сая махны чанар чансааг баталж, зах дэлгүүрийн өрсөлдөх хүчийг чангатгаж чадна гэж Чэн Мин яарина.Гэлээ ч өөрөө хэдий сайн хийсэн ч гадагш гарч, бусдын хийж байгааг ойлгож таних дундаас суралцлага туршлагаа өргөжүүлэхгүй бол болохгүй гэдгийг Чэн Мин мэднэ.Хоршооныхоо бүхийл бүтээн байгуулалтаа дуусгавал, бусад хошуу, тэрчлэн зүүн аймаг хотоор хүрч, тэндэх хүмүүсийн хоршоо эрхэлж байгаа тухай нарийн ойлгохоор Чэн Мин ч сууж тогтолгүй яарч байлаа.Үүгээр барахгүй дараа жилээс тэр гүү сааж цэгээ исгэн зугаалын газартаа борлуулж, орлогоо нэмэгдүүлэхийг санаж явна.\Санаа хүрсэн газар заяа хүрдэг\ ийн ёсоор, түүний хийж байгаа бүх зүйл сэтгэлчлэн бүтэх ёстой.
Наранбулгийн талд нарны илч эебэрхүү. Малчин түмнийхээ итгэл хүндийг тоссон найдвартай дарга Чэн Мин Цагаан-овоо гацааныхаа малчин түмнээ дайчлан баяжилын жолоо сунган, шинэ цагийн жаргалт амьдралаа цогцлооно.