• ӨМӨЗО-ы зам тээврийн хөгжлийн тухай хэвлэлийн бага хурал болов
  • 发布时间:2018-10-19     单位:乌拉中旗宣传部

     ӨМӨЗО-ы зам тээврийн хөгжлийн тухай хэвлэлийн бага хурал 08-р сарын 20-ны өдөр Өвөр Монголын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд болов.


    Хурлын үеэр

    Өвөр Монголын орлогч засаг дарга Ай Лихуа, Өвөр Монголын Зам тээврийн танхимын дарга Бай Жы, Өвөр Монголын Хөгжил шинэчлэлийн зөвлөлийн орлогч дарга Жэн Жүнь, БНХАУ-ын Төмөр замын Хөххотын товчоо группийн орлогч захирал Цао Юньмин, Өвөр Монголын Иргэний нисэхийн орлогч захирал Жан Жүнь, Өвөр Монголын Зам тээврийн хөрөнгө оруулалтын ХК-ийн орлогч захирал, Тянь Жяо агаар аяллын ХК-ийн ерөнхий захирал Хао Юйтао нар хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна. Өвөр Монголын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд нарийн бичгийн даргын орлогч Шы Мө хурлыг даргалан явуулав.

    Өвөр Монголын орлогч засаг дарга Ай Лихуа Өвөр Монголын зам тээврийн хөгжлийн байдлыг төмөр замын бүтээн байгуулалт, авто замын бүтээн байгуулалт, агаарын тээврийн хөгжлийн байдал зэрэг гурван талаас танилцуулсан байна.

    Төмөр замын бүтээн байгуулалтын талд 2017 оны эцсийн байдлаар Өвөр Монголын хэмжээнд нийт 14 мянган километр төмөр зам ашиглалтад орж, Хятад улсын хэмжээнд тэргүүлсэн байна. Мөн 12 аймаг хотыг хамран, хөрш зэргэлдээ 8 муж оронтой төмөр замаар холболдож, Монгол Улс, ОХУ-тай нээлттэй 11 хуурайн боомтын 5 боомтод төмөр зам нэвтрүүлэн, төмөр замын тээврийн сүлжээг анхны алхам бүрдүүлсэн байна.

    Авто замын бүтээн байгуулалтын хөгжлийн талд 2017 оны эцсийн байдлаар Өвөр Монгол нь нийт 199 мянган километр авто замыг ашиглах болж, Хятад улсын хэмжээнд 09-рт жагссан байна. Үүнд: Хурдны зам нийт 6320 километр, нэгдүгээр зэрэглэлийн авто зам нийт 7056 километр хүрч байгаа аж.