Энэ сарын 13-ныг хүртэл Бээжин, Хөх хотод үргэлжлэх уг өдөрлөгт ШУӨЗО-ы Алтай, Тарвагатай, Баянгол, Бортал зэрэг нутгийн ардын урлагийн соёлын өвийг тээгч 100 хүн оролцож байна.
Шиньжянаас хүрэлцэн ирсэн Ойрадын уран сайханчид наадмын талбайд Жангарын магтаал, товшуурын цохилго, бий биелгээ, уртын дуу, ардын богино дуу, хувцас загварын үзүүлбэр зэрэг тоглолтуудаа Бээжингийн олон үндэстний хараа сонорт хүргэлээ.
Уран сайханчдын дунд ардын дууч, бий биелээч, товшуурчин, загвар өмсөгчдөөс гадна туульчид ирсэн байсан нь хүмүүсийн анхаарлыг татав. Тухайлбал, 11-ны үдшийн тоглолтод Алтай хотын Цэнгэл шяний малчин Баттөр “Уран мөнгөн хадаасан” хэмээх туулиа хайлах юм.