“Агуу их замнал, сүрлэг сайхан зураг-БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн уран зургийн үзэсгэлэн” энэ сарын 26-нд Бээжин дэх Үндэсний уран зургийн ордонд нээлтээ хийв.
Уг үзэсгэлэнд Үндэсний уран зургийн ордны хадгалалтын бүтээлийг голлон дэлгэсэн ба мөн дотоодын 20 гаруй Уран зургийн ордны сонгодог хадгалалтын бүтээлийг энэ өдрүүдэд олны хүртээл болгож буй. Үзэсгэлэнд тосон будгийн зураг, сийлмэл зэрэг нийт 480 гаруй бүтээлийг дэлгэжээ. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лү Пэн\