Синьхуа нет Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Юан Сытао, Шин Хэян\ Улс даяар Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Синьхуа агентлагийн намын хороо, Синьхуа агентлагийн ахмадын товчоо, Синьхуа агентлагийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Синьхуа уран бичлэг, уран зургийн хүрээлэн хамтран “Би эх оронтойгоо-Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн”-г энэ сарын 23-нд Синьхуа агентлагт нээв.
Тус үзэсгэлэнд Синьхуа агентлагийн бүхий л салбарын ажилтнууд болон гавьяаныхаа амралтад суусан ахмадуудын уран бичлэг, тосон зураг, сийлмэл болон усан будгийн зураг нийт 300 гаруй бүтээлийг дэлгэжээ