• Явган алхалтын уралдаан болов
  • 发布时间:2019-07-18     单位:乌拉中旗宣传部

      Явган алхалтын уралдаан боллоо.

       “ Хятад улсын цөөн тоот үндэстний онцлогт суурин” гэдгээрээ алдаршсан Ногоонбулаг сууринд II удаагийн “Бахархам сайхан баруун үзэмчин” алхалтын уралдаан 07-р сарын 13-14-ний өдрийг хүртэл Ногоонбулагт явагдлаа.

      Уралдааныг Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Соёл, тамир, жуулчлал, радио телевиз товчоо, жуулчлалын хөгжүүлэлтийн үйлчилгээний төв, үндэстний хэрэг эрхлэх танхим, нийгмийн даатгалын ажил үйлсийн хамааралтын товчоо,  “Үйлс” жуулчлалын аж үйлсийн хөгжүүлэлтийн компани болон Ногоонбулаг суурингаас санаачилж, Баруун Үзэмчин хошууны Монгол морь спортын нийгэмлэг, Баруун Үзэмчин хошууны Гадаад үйл ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж, 130 гаруй хүмүүс уралдаанд оролцон, хоёр өдрийн хугацаанд 57 километр алхан Ногоонбулгын тал нутгийн байгалийн үзэмжийг сонирхов. Экологийн цэвэр, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгохыг сурталчлахын зэрэгцээ хаягдсан хогийг түүж, орчин ахуйгаа хайрлан хамгаалахыг уриалсан байна.