• “Заан залуудай зурагт ном" ирэх сард Өвөр монголын уншигчидтай золгоно
  • 发布时间:2018-10-23     单位:乌拉中旗宣传部

     

    Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 21-ий өдрийн цахилгаан мэдээ (Б.Нарантуул) Өвөр монголын Ардын хэвлэлийн хорооны урилгаар “Заан залуудай зурагт ном”-ын зохиогч И.Амарсайхан энэ сарын 21-нд Өвөр монголын Номын санд уншигчдын уулзалт хийв.

    Зохиогч И.Амарсайхан энэ үеэр уг зурагт номыг хэрхэн бүтээсэн талаараа танилцуулсаны зэрэгцээ уншигчдын асуултад хариулсан байна.

    Өвөр монголын Ардын хэвлэлийн хороо И.Амарсайханы компанитай хамтран ажиллаж, улмаар “Заан залуудай зурагт ном”-ын 1-10 дугаар цувралын хэвлэлийн эрхийг оруулж ирсэн хоёр дахь ном болж байна. Ирэх сард тус ном номын зах зээлд худалдаалагдаж, орон даяар тархаах юм. Үүнээс өмнө 2016 онд хэвлэлийн эрхийг нь оруулсан “ Чингис хаан зурагт ном”-ын 1-20 дугаар цувралыг Ардын хэвлэлийн хороо гурван удаа хэвлүүлж, нийт 11000 ширхэг тархжээ.

    И.Амарсайхан

    И.Амарсайхан нь Украйны их сургуулийн кино телевизийг тусгай мэргэжлээр дүүргэсэн. Өмнө нь Монгол Улсын Үндэсний олон нийтийн телевизэд кино телевизийн программын хэлтэст ажиллаж байсан. 2002 онд ажлаа орхиж Монгол Улсын “Тянь Ли” хэвлэл мэдээллийн ХХК-ийг байгуулжээ. Тэрбээр 2005 оноос эхлэн тусгай баг байгуулан зурагт ном хэвлүүлж, монгол үндэстний уншигчдын танил болсон байна.