• Цасанд цаа буга нүүдэллэх гоч сайхан үзэмж
  • 发布时间:2020-01-06     单位:乌拉中旗宣传部

     

      Цас мөст хүйтний туйлд Олгуягийн цаа бугыг нүүдллүүлэх тоглолт гаргаж байгаа нь. \Зургийг өнгөрсөн сарын 25-ны өдөр зураглав\

       Өнгөрсөн сарын 25-ны өдөр “Гэгээн голын цас мөст хүйтний улирал-2019” арга хэмжээ нь Хятадын хүйтний туйл болох ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Гэгээн гол хотод нээгдэв. Уг арга хэмжээ нь “Өвлийн XIV спортын надмаа баярлан угтаж, хүйтрэх тусам урам зориг улам хөгжинө” сэдэвт цаа буга нүүдэллэх тоглолт, цаа бугат чаргын тэмцээн, цасан дунд олс татах тэмцээн, маяган хүний халуун тогооны зоог, цасанд уран зураг зурах зэрэг 10 төрлийн агуулгатай, зорчигчид цас мөсөн дэх спортын наадамд биечлэн оролцов. Гэгээн гол хот нь “Хятадын хүйтний туйл” хэмээдэн, сүүлийн жилүүдэд уг хот бүх салбарын аялал жуучлал, дөрвөн улиралын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэн, бүх хүчээр цас мөсний аялал жуулчлалыг сайтар хийж, “аялал жуулчлал+” стратегийг ахиулж, “аялал жуулчлал+соёл”, “аялал жуулчлал+спорт” зэрэг хэлбэрээр зан үйлийн соёл, хүйтний туйлын соёл, ой модны соёлоор зөөгч болгон аялал жуулчлал болон эдийн засгаа гүнзгий хөгжүүлэв.