• Өвөр Монголын экологийн соёл иргэншлийн анхны суурин ашиглалтад оров
  • 发布时间:2019-05-14     单位:乌拉中旗宣传部

     Энэхүү экологийн соёл иргэншлийн анхны суурин газар ашиглалтад орсон анхны өдөр 300 гаруй хүн үзэж сонирхсон байна.

     

    Сөнид баруун хошуунд байрлах ӨМӨЗО-ы экологийн соёл иргэншлийн анхны суурингийн нээлтийн ёслол 05-р сарын 07-ны өдөр болж, албан ёсоор ашиглалтад орсон байна.

    Тус суурин газрын талбай 480 хавтгай дөрвөлжин метр бөгөөд гол төлөв хээрийн амьтан, ургамлын нөөц баялаг болон хээрийн амьтан, ургамлыг хууль бусаар агнаж, малтаж байгаа үйл ажиллагаанд цохилт өгсөн байдлыг харуулсан байна.

    Сүүлийн жилүүдэд Сөнид баруун хошууны ой шугуйн цагдаагийн газрынхан улсын нэг, хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтын амьтныг багтаасан 4000 гаруй хээрийн амьтныг аварч, эх байгальд нь буцаасан байна. Энэхүү суурин газрыг мөн ямар ч үнэ төлбөргүйгээр олон нийтэд хандуулан байгуулсан төдийгүй сурагчдад экологийн соёл иргэншлийн хүмүүжил хүртээх суурин газар болсон байна.