• “БНХАУ-ын ном уншлагын танхим” Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд нээлтээ хийв
  • 发布时间:2024-12-07     单位:乌拉中旗宣传部

    Өвөр Монголын хэвлэлийн нийгэмлэгийн Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 11-р сарын 04-ний өдөр Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд “БНХАУ-ын ном уншлагын танхим" нээлтээ хийв. Энэхүү ажиллагаа бол “Хятад улсын танин мэдэхүй" Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.

     

    Мөн БНХАУ-ын ном уншлагын танхимыг Өвөр Монголын хэвлэлийн нийгэмлэгийн Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо болон Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль хамтран байгуулж Өвөр Монголын хэвлэлийн хорооноос Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Хятад Монгол хэвлэлийн 401 төрөл зүйлийн 802 ном бэлэглэв. Энэ нь зургаа дах Хятад ном уншлагын танхим болно. Ном уншлагын танхим нээгдсэнээр Монгол улсын оюутан залуучууд Хятад улс ба Хятадын соёлыг ойлгох, Хятад хэл сурах чухал алхам болно.