• Хятад улсын дэвшүүлсэн арга зам том гүрний үүрэг хариуцлагыг харууллаа
  • 发布时间:2021-11-02     单位:乌拉中旗宣传部

     Хятад улсын дэвшүүлсэн арга зам том гүрний үүрэг хариуцлагыг харууллаа.

     

    Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 21-нд Бээжинд видео хэлбэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейн 76-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцон чухал илтгэл тавьж, эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийн сэргэлт, олон улсын харилцааны хөгжил, глобал засаглалыг боловсронгуй болгох зэрэг асуудлын хүрээнд шинэ үзэл баримтлал, шинэ арга хэмжээнүүдийг дэвшүүлэв. Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Дэлхий нийт дахин түүхийн дөрвөн замын уулзварт ирлээ. Хүн төрөлхтний энх тайван хөгжлийн ахиц дэвшлийн урсгал бол хориглогдошгүй гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээн онцлов.

    Энэ он бол Хятад улс НҮБ дахь хууль ёсны статусаа сэргээсний 50 жилийн ой юм. 50 жилийн турш, Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд НҮБ-ын байр суурь үүрэг роллийг хамгаалах, глобал засаглалыг боловсронгуй болохыг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. “Бид заавал цар тахлын халдварыг дарж, хүн төрөлхтний хувь заяатай холбоотой энэ чухал тэмцэлд ялалт олох хэрэгтэй”. “Бид заавал эдийн засгийг сэргээн, илүү эрчимтэй, эко, эрүүл дэлхий нийтийн хөгжлийг урагшлуулах хэрэгтэй”. “Бид заавал эв нэгдлээ бэхжүүлж, харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх олон улсын харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй”. “Бид заавал глобал засаглалыг боловсронгуй болгож, үнэнхүү олон талт үзлийг хэрэгжүүлэх хэрэгтэй”. Ши Жиньпин даргын дурдсан энэ “дөрвөн зүйлт санаачилга” нь одоогийн дэлхий нийтийн өмнө тулгараад буй хамгийн чухал тулгамдсан асуудалд хариулт өгсөн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа өргөн олон хөгжиж буй орнуудын түгээмэл хүсэл зорилт, эрмэлзэл найдлагыг тусгаж, глобал засаглалыг боловсронгуй болгох талаарх “Хятад улсын арга зам”-ыг дэвшүүллээ.

    Цар тахлын халдвар нь улс орнуудын хөгжлийн тэнцвэргүй байдлыг даамжруулж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлт тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Үүний зэрэгцээ шинэ аж үйлдвэрийн хувьсгал нь хөгжиж буй орнууд үсрэнгүй хөгжлийг биелүүлэхэд шинэ боломжийг авчирч байна. Ийм нөхцөл байдал дор Ши Жиньпин дарга анх удаа дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, “хөгжлийг тэргүүнд чухалчлах”, “хүн ардаар төв болгох”, “хүртээмжтэй уужуу багтаамжтай байх”, “хөдөлгөх хүчнийг шинэчлэх”, “хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн орших”, “үйл ажиллагааны зорилт чиглэл”-ийг баримтлахыг уриалсан нь дэлхий нийтийн анхаарлыг маш их татлаа.

    Ши Жиньпин дарга илтгэлдээ олон улсын харилцаа болон олон талт үзлийн тухай өгүүлсэн нь дэлхий нийтэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүллээ.

    “Ардчилал нь ямар нэгэн орны тусгай эрх биш, харин улс орнуудын ард түмний эрх ашиг”, “гаднын цэрэг дайны хөндлөнгийн оролцоо болон ардчиллаар өөрчлөн засах гэгчийн хор нөлөө”, “жижиг эвсэл бүлэг бүрдүүлэх ба тэг нийлбэрийн маргааныг орхих”, түүнчлэн дэлхий бол зөвхөн нэг систем, нэг дэглэм, нэг багц дүрэмтэй хэмээн өгүүлсэн нь одоогийн олон улсын дэглэмийн эмх замбараагүй байдалд чиглэгдэж, маш хүчтэй бодит ач холбогдолтой юм. Түүнчлэн харилцан хүндэтгэх, шударга ёс, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх олон улсын шинэлэг харилцааг бүтээн байгуулах, НҮБ-аар гол болгосон олон улсын систем хийгээд олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэглэмийг хамгаалахад тустай юм. Америкийн “Дэлхийн стратегийн мэдээлэл” сэтгүүлийн Вашингтон дахь салбарын дарга Уильям Жонсын үзэж байгаагаар, Ши Жиньпин хэлсэн үгэндээ Хятад улс “түрэмгийлэл хийхгүй, бусдад дээрэлхэхгүй, ноёрхол явуулахгүй” хэмээн онцолсон юм, энэ нь өрнөдийн зарим орны удирдагчдын “үнэ цэнийн үзлээрээ дэлхийг удирдана” хэмээн хэлсэнтэй ил тод харьцуулалт болсон юм гэжээ.

     

    Найруулагч: Ш.Цогзолмаа
    Эх сурвалж: mongol.cri.cn/
    Мэдээ үзсэн: 624